Агаар мандал дахь хүлэмжийн хий түүхэн дээд үзүүлэлтийг харуулав

Дэлхийн агаар мандалд нүүрсхүчлийн хийн (CO2) хуримтлал хүн төрөлхтний түүхэнд анх удаагаа нэг саяд 415 бичил хэсэг (ppm) буюу шоо метр агаарт 415 мл хэмжээнд хүрсэн гэж CNN телевиз мэдээллээ.

Дээд хэмжээний  415,26 ppm гэсэн үзүүлэлтийг Хавайн арлын Мауна-Лоа галт уулын орой хавьд АНУ-ын далай тэнгис ба агаар мандлыг судлах үндэсний хүрээлэн өнгөрсөн  бямба гарагт бүртгэжээ.

"Энэ нь 10 мянган жилийн өмнө хөдөө аж ахуй гарснаас хойших хүн төрөлхтний түүхэнд баталгаажсан тохиолдол юм” хэмээн Америкийн цаг уурч Эрик Холтхаус твиттертээ бичжээ.

CNN тэмдэглэснээр, үүнээс өмнө хамгийн их нүүрс хүчлийн хий агаар мандалд хуримтлагдсан тохиол гурван сая жилийн өмнө плиоценаий эринд тохиолдож байжээ. Тэр үед хийн хурамтлал нь 310 - 400 ppm байсан байна.Калифорнийн их сургуулийн мэдээгээр, аж үйлдвэрийн эрин эхлэхээс өмнөх 800 мянган жилийн турш  агаар мандал дахь нүүрсхүчийн хийн хэмжээ 300 ppm гэсэн үзүүлэлтээс хэтрээгүй байна. 400 ppm гэсэн  үзүүлэлт 2013 онд бүртгэгджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)