"15 дугаар сургуулийн ачаалал нэмэгдсэн нь халдвар тархах шалтгаан болсон"

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр хүүхдүүд сүрьеэгийн халдвар авсан. Энэ асуудлын талаар ХӨСҮТ-ийн Сүрьeэгийн албаны их эмч Д.Наранзул мэдээлэл өглөө.

-Тус сургууль дээр болсон нөхцөл байдлыг тодруулъя. Мөн сүрьеэгийн халдвар авсан, өвчилсөн гэсэн хоёр ойлголтын талаар яриад байна. Үүнийг тайлбарлахгүй юу?

-Уг сургууль дээр болж байгаа асуудал нь богино хугацааных биш анх 2017 оноос бүртгэгдэж, мэргэжлийн байгууллагууд ажилласан. Харин өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд сүрьеэгийн халдвар авсан хүүхдүүдийг урьдчилан сэргийлэхээр эмчилгээ хийхээр болж, эцэг, эх асран хамгаалагчтай нь уулзаж, зөвлөгөө өгөх, зөвшөөрөл авахтай холбоотойгоор маргаан үүссэн. Эцэг, эх, багш, сурагчдад хандаж хэлэхэд өнөөдрийн яриад байгаа сүрьеэгийн халдвартай 500 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн юм биш. Тэд хэн нэгэнд халдвар тараахгүй гэсэн үг. Дэлхийн хүн амын гуравны нэг нь ийм халдвартай байдаг. Манай улсын хүн амын 35 хувь нь халдвартай. Харин энэ халдвартай хүмүүсийн 10 хувь нь сүрьеэгээр өвчилдөг. 90 хувь нь өвчилдөггүй. Харин хүүхдийн хувьд энэ асуудал дээр анхаарах нь зүйн хэрэг. Яагаад гэхээр хүүхдийн дархлааны систем сул байдаг тул энэ халдварыг авахаар цаашдаа өвчлөх магадлал их байдаг. Тиймээс халдвартай хүүхдүүдэд өвчлөхөөс сэргийлж, эмчилгээ хийе гээд байгаа юм.

-Энэ сургууль дээр халдвар тархаад байгаагийн шалтгаан юу вэ?

-Аливаа халдварт өвчин тархах хэдэн нийгмийн хүчин зүйл байдаг. Эдгээр шалтгаан нь 15 дугаар сургууль дээр байгаа. 2013 онд энэ 15 дугаар сургууль дээр, мөн дүүргийн 32 дугаар сургуулийг нэгтгэсэн. Ингээд нэгтгэхээр багш, сурагчид, ажилчдын ачаалал нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэг ангид байх хүүхдийн тоо нэмэгдсэн. Агааржуулалт муутай орчинд дархлаа султай хүүхдүүд олноороо байх нь  өвчний эрсдэлийг нэмж байгаа юм. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн нягтралшлыг багасгах хэрэгтэй байна. Агааржуулалтыг сайжруулж, сургуулийн ачааллыг нэмэхгүй байх хэрэгтэй. Гараа угаах угаалтуурын тоог нэмэх, эрүүл ахуйн шаардлагын дагуу сургууль цэцэрлэгийг ажиллуулах хэрэгтэй.

-Эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эцэг эхчүүд хүүхдээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулаарай. Сургуулийн захиргаа ч мөн адил хүүхдүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт оруулаарай. Өнөөдрийн энэ нөхцөл байдалтай холбогдуулаад эцэг, эхчүүд сургуулийг хаах, хөл хорио тогтоох хэрэгтэй гэж байна лээ. Энд хөл хорио тогтоогоод байх шаардлагагүй. Харин эмчилгээгээ сайн хийх хэрэгтэй. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (18)

  1. сүрьеэгийн халдвар аваад сүрьеэгийн эсрэг биет үүсчихсэн гээд сүрьеэгээр өвчлөхгүй гэсэн үг биш шүү дээ. нэгдүрээр сургууль ч гэсэн арын хаалганы чихээс шахааны хандивын баахан хүүхэд авчихсан. нэгдүгээр анги нь а б в г д е ё ж гэдэг ангитай. саяхан дөө. нэг ширээнд дөрвөөрөө суудаг. зарим нь сандал хүрэхгүй зогсоогоороо нэг хөл дээрээ суугаад хичээллэдэг.

    0 0 Хариу бичих
    • дөрвөн ээлжээр хичээллэдэг сургууль байсаар байтал казино ч гэх шиг

      0 0
  2. Солонгос улсад гэрээгээр очсон гурван хүнд сүрьеэ илэрсэн. Сүрьеэгээр өвчилж байсан, одоо өвчтэй, тэгч гм хүмүүс Солонгос улсад ирэхгүй, ирүүлэхгүй байхыг хүсьеэ гэж манай руу мэдэгдэл явуулсан.

    0 0 Хариу бичих
    • эрүүл мэндийн үзлэгээр

      0 0
    • солонгос 529 хүүхдийг эрүүл гэж үзэхгүй гэсэн үг. ер нь тэгээд шохойжилт нь байнга л рентген зургаар илрэнэ шд. хэн гоё эрүүл байна гэх юм. хэн ч тэгж хэлэхгүй. одоо том компанит ажил явуулж нийтээр илрүүлэлт явуулах хэрэгтэй. хил дээрээс буцаж ирж лайтаж байснаас бөөнөөрөө хөгөө чирж, зардал чирэгдэл болж баларч байснаас тэр нь дээр.

      0 0
  3. ханиад хүндрэхээрээ сүрьеэ болдог гэж хуцдаг эмч нар шүү. ханиад бол вирусээр үүсгэгддэг, сүрьеэ бол нянгийн өвчин. долоо загатахад дажгүй гэх нь холгүй. хавтгайрсан сүрьеэ байх ёстой нтр гэчихсэн. маш их дайн дажинтай, дүрвэсэн, хоол ундгүй тийм байдалд байгаа юм шиг сүрьеэ элбэг байх ёстой мэтээр ярихаа боль.

    0 0 Хариу бичих
  4. улам бүр эмчлэхэд хэцүү болж байгаа өвчин. дээр үед европод өвчтөнүүдийг хонх зүүж явуулж бусад хүмүүсээ сэрэмжилж байсан ч гэдэг. одоо дүлийрдэг стрептомициндээ буцаад орсон. дараагийн үе гээд баахан хэлгүй дүлий хүүхдүүд төрөх вий дээ. ямар ч хэцүү юмб дээ.

    0 0 Хариу бичих
  5. Сургуулийн эмч нарт цалинг нэмж, Вакцин хийлгээгүй багш, ажилчидыг шууд халах хүртэл арга хэмжээ авцгаая

    0 0 Хариу бичих
    • сургуулийн эмч ямар муу байнаа

      0 0
    • вакцин үр дүн муутай байна, үйлчлэхээ больж байна гээд сүүлийн үед манай ойрын нэг хөршид вакцин нэг их хийхгүй ч байгаа юмуу, яагаад ч байгаа юм. манайд бүүр сорил ч тавихаа больсон байсан шд. Орос, Хятад, Энэтхэг нуль сүрьеэ. Энэтхэгт сүрьеэ туссан манай иргэн ирээд үхсэн. Хэл устай залуу хүн байсан.

      0 0
  6. Өвчин тарааж байгаа багш тэгээд буруугүй юмуу

    0 0 Хариу бичих
    • сүлжээгээр уламжлалтаар сүрьеэг эмчлэнэ гээд байгаа юмнууд зурагт сошиалаар гараад ирээрэй. ичэхгүй хэвлэлийн хурал хийлгээд.

      0 0
    • зурагтаар нэвтрүүлэг хөтлөөд хэрэлдээд байгаа шд. дундад зуундаа гацчихсан тэнэг бүдүүн юм.

      0 0
    • уламжлалтын эмч өвсөөр сүрьеэ эмчилнэ гээд л өөдөөс хэрэлдээд. сүрьеэгийн 4-5 эмний эхний хэд нь зөвхөн сүрьеэгийн савханцарын бүрхүүлийн нэвтлэх эм. эмчлэх эм нь өөр. тус тусдаа. хог ургамал, зэрлэг сорнякаар эмчилнэ гээд дайраад, зуун жилийн өмнөх судар барьчаад солиороод.

      0 0
    • өвчилсөн, тэгээд эмчлэхгүй бол найдвартай үхдэг өвчин. эмчлүүлж байгаа хүмүүсийн хэдэн хувь нь үхдэг... гээд л жил бүрийн сүрьеэгийн өдрөөр статистик хувь нь гардаг.

      0 0
    • агаар дуслаар халддаг маш халдварт өвчин шүү. хятадад ардын эмчилгээ, сүлжээгээр сүрьеэг эмчилнэ гэж байх юм бол тэгж байгаа хүний шууд цаазаар авдаг гэсэн. манайд бол тэгж дур зоргоороо донгосдог өвсөөр, сүлжээгээр эмчилнэ гэсэн уламжлалтын эмч ..., трансфактор гэсэн сүлжээ сул чөлөөтэй байна шд.

      0 0
  7. Гамшиг гутамшиг Монголоос бүгд яваа. Үр хүүхдээ бодож байвал энэ улсаас явсан нь дээр. Эргүү мэдрэлүүдээ устгаж үгүй хийгээч.

    1 0 Хариу бичих
    • улс амьтан эдийн засгийн хоригт ордог бол манайх эрүүл мэндийн хоригт ороод эхэлсэн бишүү?

      0 0