“Тоттенхэм” Г.Бэйлийг зээлээр авах талаар бодож байна

Лондоны “Тоттенхэм” багийн удирдлага “Реал”-аас хагас хамгаалагч Гарет Бэйлийг зээлээр авах талаар бодож байгаа гэнэ. “Mirror” сонинд энэ талаар мэдээлжээ.

Эх сурвалжийн хэлснээр, “Реал” 13 сая евро өгчихвөл Г.Бэйлийг зээлэхэд бэлэн байгаа гэнэ. Харин Г.Бэйлийн хувьд цалин хангамж буурах нь гарцаагүй ажээ. Уэльс эр одоо “Реал”-аас жилд 20 сая евро авдаг юм байна. Тэрээр 2013 онд “Тоттенхэм”-ээс “Реал”-д тухайн үедээ дэлхийн дээд амжилт болох 100 сая еврогоор худалдагдан ирж байсан юм. Энэ улиралд тэрээр сэлгээгээр голдуу 42 тоглолтод оролцож, 14 гоол оруулж, зургаан удаа гоолын дамжуулалт өгчээ. Түүний “Реал”-тай байгуулсан гэрээ 2022 онд дуусна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Оросуудыг дуурайж галиглаж байхаар шууд англиас нь Тотнэм гээд бичиж бай, сэтгүүлчээ.

    0 0 Хариу бичих
  2. Энэ хөлбөмбөгчид яах вэ. Харин, манай нэг холын найзын эхнэр маш аятайхан дур булаам тачаангуй бүсгүй байдгийг болдогсон бол зээлээр авмаар л санагдаад байдаг юм.

    3 0 Хариу бичих