Өнөөдөр болох үйл явдал

09.00 цагт АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдэд "ХАСХОМ-ийг хянах, задлан шинжилгээ хийх чадавх эзэмшүүлэх сургалт" зохион байгуулна. 

09.00 цагт ГХЯ-нд “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно. 

09.00 цагт Улаанбаатар их сургуулийн хичээлийн II байранд “Олон улсын гэр бүлийн өдөр”-т зориулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл”  эрдэм шинжилгээний бага хурал болно. 

09.00 цагт “Туушин” зочид буудалд ЭСЯ, ДЭМБ-аас Томуу,  томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна. 

09.30 цагт ШУА-ийн байранд "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэг болно. 

10.00 цагт ЭМЯ-нд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг иргэдэд танилцуулна.

10.00 цагт ХЗҮХ-д “Хэвлэлийн эрх чөлөөний баталгаа” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Техник технологийн коллежид “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.

10.30 цагт Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд МҮХАҮТ, ХХААХҮЯ-аас “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. 

11.00 цагт Нийслэлийн "Өргөө" амаржих газарт "Халуун сэтгэл in Japan" ТББ-аас төрөх эмнэлгүүдэд хандив хүлээлгэн өгнө.

11.00 цагт Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 4 сарын тоон мэдээллийг танилцуулна. 

11.00 цагт ХХААХҮЯ-нд “Алсыг харъя, органикийг сонгоё” аяны нээлт болно. 

12.00 цагт Сүхбаатарын талбайд “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг” болно.

14.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн гэр бүлийн элчийн батламж гардуулах ёслол болно. 

14.00 цагт Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.

15.00 цагт ХААИС-д “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос тус сургуулийн оюутнуудтай “Эх орны бахархал, үнэт зүйл” сэдвээр уулзалт зохион байгуулна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)