Пеп Гвардиола Премьер лигийн оны шилдэг дасгалжуулагч боллоо

“Манчестер сити” багийн дасгалжуулагч Пеп Гвардиола Премьер лигийн энэ улирлын шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдлээ.  

Тэрээр энэ улиралд багаа лигийн аварга болгож, 2013 оноос хойш Премьер лигт дараалж түрүүлсэн амжилт гаргасан юм. Тэрээр Премьер лигийн түүхэнд аварга цолоо дараа жил нь хамгаалсан гурав дахь /А.Фергюсон, Ж.Моуриньо нарын дараа/ дасгалжуулагч болсон. “Ман сити” өнгөрсөн жил 100 оноо цуглуулан лигийн аварга болж, П.Гвардиола мөн шилдэг дасгалжуулагч болж байсан юм.

Пептэй энэ шагналын төлөө Юргенн Клопп («Ливерпүүл»), Маурисио Почеттино («Тоттенхэм»), Нуну Эшпириту Санту («Вулверхэмптон») нар өрсөлджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)