Д.Сумъяабазар: Ийм зүйл огт байхгүй

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр "Хариуцлагатай уул уурхай" сэдвээр хэвлэлийн хурал хийдэг билээ. Уг хурлын үеэр сэтгүүлчид салбарын сайд Д.Сумъяабазараас Засгийн газрын гишүүн авлига авсан тухай асуудлаар тодруулахад тэрбээр доорх байдлаар хариулсныг хүргэж байна. 

-Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын  авлига авсан гэсэн мэдээлэл сошиал орчинд гарч байна. Хятадад хийсэн айлчлалын үеэр энэ асуудал яригдсан юм уу. Таны нэр мөн дурдагдаж байсан?

-Ийм зүйл огт байхгүй. Би 2006 онд Монгол Улсын аварга болж байсан монгол бөхийн ноён оргилын нэг гэж бодож байна. Удам судар нэр хүнддээ насан туршдаа хар толбо болохоор тийм зүйл огт хийхгүй. Нэр ашиглаж байгаа, гүтгэж байгаа зүйл байна. Бүр сүүлдээ нэр ашиглаад нүүрс баяжуулах үйлдвэртай болсон, 100 машинаар тээвэр хийж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Нэр төрд халдаж байгаа хүмүүсийг шүүхэд өгөөд явж байна. Ерөнхийлөгчийн айлчлалаар би яваагүй. Цаг хугацааны эрхээр энэ хэрэг ил болох байх. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ТЭГЭЛГҮЙ ДЭЭ.СУМЬЯАБАЗАР САЙД АВИЛАГА АВАХ ХҮН БИШ. НЭРЭЭ БОДСОН Ч ААВ ЭЭЖИЙНХЭЭ НЭРИЙГ БОДСОН Ч ТИЙМ ЗҮЙЛ ХИЙХ ЁСГҮЙ.

    0 0 Хариу бичих
  2. Даваасүрэн сайд авилга авсан гэв

    0 0 Хариу бичих
  3. Хэн авсан бол

    0 0 Хариу бичих