Түүхэн зураг: Кентийн их сургуулийн буудлага буюу АНУ-ын БНХАУ-аас нууж явдаг түүх

Одоогоос 49 жилийн өмнө, 1970 оны тавдугаар сарын 4-нд Огайо мужийн Кент их сургуульд болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг АНУ-ын эрх баригчид хүчээр тараасан түүхтэй. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэж өөрсдийгөө боддог АНУ-ын эрх баригчид өдгөө энэ мөчийг нууцлахыг хүсдэг билээ. Тус улсын БНХАУ-ыг бууддаг үгэн сумын дунд “1990 оны Тянь Аньмэний болслогыг хүчээр нухчин дарсан” гэсэн хэдэн үг томоохон байр суурийг эзэлдэг. Харин өөрсдөө БНХАУ-аас бүр 20 жилийн өмнө оюутнууд руугаа буу шагайж байсан нь үнэн учир ийнхүү нууцлахыг хүсдэг юм. “Сэм авга”-ын цэрэг Өмнөд Вьетнам, Камбожид нэвтрэн орж, жирийн америкчуудын ярианы сэдэв болж байсан үед гарсан энэ буун дуу өртсөн хүний тоо, үр дагавр нь өөр л болохоос биш оюутнуудын дуу хоолойг боомилсон гэдгээрээ 1990 онд Тянь Аньмэний оюутны жагсаалын үеэр болсон үйл явдалтай агаар нэгэн юм. Тийм ч учраас эрх баригчид Кентийн буудагчийг хэн байсныг “мэдэхгүй” гэж мэлзсээр өдийг хүрсэн. Гэтэл оюутнууд руу гэгээн цагаан өдрөөр гал нээж, дөрвөн хүний аминд хүрч, есөн хүнийг шархдуулсан этгээдийг цагдаа нар одоо хүртэл олж илрүүлээгүй нь гайхалтай. Энэ бол АНУ-д ч дарангуйлал байдаг гэдгийг батлах хангалттай нотолгоо юм. Хэрвээ Жон Фило гэгч гэрэл зураг авах сонирхолтой оюутан Кентийн их сургуульд суралцдаггүй байсан бол эрх баригчид энэ хэргийг нууцлах зорилгодоо магад хүрэх байсан биз. Ингээд тухайн өдөр чухам юу болсон цаашид ямар үр дагаварыг авчирсан талаар товч өгүүлье.

Тэр өдөр Кентийн их сургуулийн оюутнууд Вьетнамд дайн хийхгүй байхыг эрх баригчдаас шаардсан эсэргүүцлийн жагсаал хийж байж. Энэ үед Үндэсний гвардийнхан оюутнууд руу гэнэт гал нээж дөрвөн оюутны аминд хүрч, есийг шархдуулсан юм. Гадаа энэ үед яг юу болсон, Үндэсний гвардийнхан ямар учраас гал нээх болсон талаар хэн ч мэддэггүй бөгөөд зураг авсан Жон Фило л ганц хоёр үг унагасан байдаг юм.

Тэрээр болсон явдлын талаар “Яг тэр үед би сургуулийн лабораторид байсан юм. Буун дуу гарахыг сонсоод би шууд л гарч гүйсэн. Яагаад ч юм бэ, надад ямар нэг чухал юмнаас хоцорчих юм шиг санагдаад байлаа. Буун дуу гарсан газар руу гүйж байхад сум шунгинаж, зарим нэг нь замын хажууугаар ургасан модонд тусч байхыг хүртэл мэдэрсэн. Гэсэн ч зориглож байж гэрэл зурагт буулгаж амжсан. Гэхдээ одоо ч гэсэн тэр үед ямар нэг чухал үйл явдлаас хоцорсон юм шиг санагдсаар байдаг” гэж өгүүлсэн байдаг юм. Энэ зураг Пулитцерийн шагналыг авснаар Жон Фило жинэхэнэ алдартай хүн болж хувирсан. Мэдээж, ажил ч амархан олдож АП агентлагт гэрэл зургийн сурвалжлагч болжээ.

Зурагт Мэри Энн Веккио хэмээх оюутан охин Жеффри Миллерийн дэргэд сөхрөн сууж буй агшин буусан байдаг. Жон Фило хожим М.Э.Веккиотой 1995, 2009 онуудад сургууль дээрээ уулзсан гэдэг. 

Кентийн их сургуульд болсон энэ явдал бусад их сургуулийн оюутнуудыг эсэргүүцлийн жагсаалд нэгдэхэд хүргэж, улмаар эрх баригчдын шийдвэрт ч тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Дашрамд дурдахад Кентийн эмгэнэлт явдлаас 11 хоногийн дараа буюу тавдугаар сарын 15 мөн адил явдал Миссисипи мужийн Жексоны их сургуулийн оюутнууд жагсах үеэр болж, хоёр хүн амь үрэгдэн 12 хүн шархадсан байдаг. Гэхдээ энэ удаа эрх баригчид ямар нэгэн баримт үлдээгээгүй ажээ.   

Кентийн жагсаалын үеэр амь үрэгдсэн оюутнуудын нэрс:  

Жеффри Гленн Миллер — Газар дээрээ нас барсан
Аллисон Краузе — Үхлийн шарх олсон
Уильям Нокс Шрёдер — Үхлийн шарх авсан, гэхдээ жагсаалд оролцоогүй гадуур явж байсан
Сандра Ли Шейер — Үхлийн шарх авсан, гэхдээ жагсаалд оролцоогүй гадуур явж байсан


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. МАН 2008.7. 1 5 хүн 30- 39 он 30 гаруй мянган хүн

    0 0 Хариу бичих
  2. Манай АНнхан ичиж үхмээр аймаар мэдээ байна

    0 1 Хариу бичих
  3. энэ бол хүний нийгмийн хар түүхүүд одоо ч ирээдүйд ч гарсаар л байна.

    0 0 Хариу бичих
  4. монголын төр засаг ч гэсэн 2008 онд ард иргэдрүүгээ буу шагайж иргэдээ алж байсан.

    5 0 Хариу бичих