Ч.Хүрэлбаатар: Ерөнхийлөгчийн хориг ямар ч үндэслэлгүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Татварын багц хуульд хориг тавьсан. Үүнтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын байр суурийг сонслоо.

Тэрээр "Ерөнхийлөгчөөс дөрөв дэх хоригоо хүлээж авч байна. Энэ хоригтой огтхон ч санал нийлэхгүй байгаа. Үндэслэлгүй, хууль дотор нь байгаа зүйлээ ойлгоогүй байна. Оюутолгойд давуу байдал олгох гэж байсан гэсэн үндэслэл байгаа юм. Тийм зүйл огт байхгүй. Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа компанид энэ хууль үйлчлэхгүй гэж заасан байгаа. Тийм байхад ийм хориг тавьж байгаад гайхаж байна. Ойлгож байж тоглоод байгаа юм уу, мэдэхгүй. Мөн үе шилжилтийн мөнгөн хөрөнгөжүүлэлтийн дүрмийг дордуулсан гэж байгаа юм. Гэтэл яг эсрэгээрээ байгаа. Учир нь манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарах нэг нөхцөл нь үе шилжүүлэхийн эсрэг заалт манай татварын хуулиуд дээр байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниудад олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх олгосон орлогоос 30 хувийн татвар ногдуулж байснаас 10 болгосон гэсэн байгаа юм. 2006 оны хуулиар иргэн хүн газар шилжүүлсэн, эрх шилжүүлсэн байвал 30 хувийн татвар авдаг байсан. Үүнийг 2018 оны төсвийн хүрээний мэдүүлэг өргөн мэдүүлэх үеэр иргэн газар шилжүүлбэл 10 хувь болгосон. Тиймээс аж ахуйн нэгжүүдийг Татварын хуулиар 10 хувь болгосон. Энэ хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээс өмнө маш их хэлэлцүүлэг хийсэн.

Мөн уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүрээр тайлан гаргахаар хуульд тусгасан гэж байгаа. Бөөнд нь тайлагнах санал Ерөнхийлөгч оруулж ирж байгаа юм байна. Үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, ашигт малтмалын тусгай лиценз бүрээр тайлан авахгүй бол нэг тайлан дээр ашигтай нөгөө тайлан дээр гаргасан алдагдлаа хольж бичээд татвар төлөхгүй болчихоод байгаа юм. Тиймээс Сангийн яам лиценз бүрээр нь тайланг авч байгаа. Арилжааны банкууд гаднаас хөрөнгө татахаар 10 хувийн татвар авдаг байсныг таван хувь болгосон байна гэж байна. Дотоодын зээлийн хүүг бууруулах зорилгоор ийм зохицуулалт хийсэн. Монголд байгаа мөнгөөрөө зээл олгоод байвал манай зээлийн хүү өндөр байна. Тиймээс гаднаас илүү олон эх үүсвэр орж ирээсэй гэж үзэж татварыг нь бууруулсан. Борлуулалтын орлого нь 50 саяас доош аж ахуй нэгжүүдэд татварын хялбаршуулсан горимыг өгөөд бусад хөнгөлөлт чөлөөлөлтөд оролцох боломжгүй болгосон гэж байгаа юм. Аж ахуй нэгжүүд 50 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол өөрсдөө сонголтоо хийх эрх нь байгаа. Тухайлбал, аж ахуйн нэгж 10 сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол жилд 100 мянган төгрөгийн татвар төлөөд нягтлан бодогч авахгүй, жилдээ нэг удаа тайлан гаргаж өгнө. Эсвэл тайлангаа гаргаж өгөөд хөнгөлөлт, чөлөөлөлтөө авах эрхээ эдлэх нь хуулиараа нээлттэй байгаа. Хоригийг хүлээж авах боломжгүй" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Уг нь иргэд ААН нэгжүүдийн нуруунаас хүнд ачаа авч хаях , хоёрт орлогоо нуухгүй ил зүгээр хууль болжээ гэж харж блаа. Төрийн тэргүүн маань яасан юм бол доо. Гэхдээ төр засгийн ажилд хөндлөнгөөс бага л оролцмоор бгаа юм

    2 0 Хариу бичих
  2. бидний төлсөн татварыг жидүү болгоод намынхандаа өгөх гэж байгаа гэж сонслоо үнэн үү

    0 3 Хариу бичих
  3. bas neg muu Uvsyn shees, utgun

    0 5 Хариу бичих
    • Хэн нь Увсынх гэж? Баттулга уу эсвэл энэ Хүрэлбаатар уу? Манай оркууд ер нь энэ жалга довны хуваагдлаа больцгоовол яасан юм бэ. Аль бага байхад л манай байрныхан хөрш байрны хүүхдүүдтэй нэг нийлээд л, нэг болиод л, нэг найзлаад л, нэг зодуулаад л, нэг зодоод л, нийлж дарвиж бүр хол байрныхныг бариантлаад л гэх мэт гачин мангар пацаанууд бөөн драма үүсгээд л гүйцгээдэгсэн. Хүүхэд байхад шүү дээ. Одоо бол тийм юм байхгүй. Харин, энэ хөдөөнөөс ирсэн гарууд л нэг нэгнийгээ тэр ч сумынх, ийм ч аймгийнх гэж ирээд л хуваагдаад солиорцгоох юм. Хот газар ирчихээд өөрийн сумнаас ирсэнээс бусад хүмүүсийг үзэж чадахгүй, тэвчихгүй байгаа бол тэр сум дов руугаа явцгааж тэндээ сайхан тайван амьдарцгаа л даа. Үгүй бол жалга, сувагны асуудал ярихаа болиод аль болох ажил хөдөлмөр сайн хийж улсдаа татвар гувчуураа цагтаа төлөөд нэртэй төртэй, үүрэгтэй амьдрахаа бодоцгоо.

      0 0
  4. bi battulga yoronxiilogchiig songoochgui bas xezeech songoxgui bsan.. xumuus xaralgan yum da.. nadad nadad bol ukrainii yoronxiilogch shig xuvidaa yamarch biznesgui uls tord tsever xar tolobgui xuniig l songmoor bn.

    4 0 Хариу бичих
  5. Өмнөх засгийн үед эдийн засгийн бодлого болохгүй байна гэж ганцаараа шүүмжилж хуралдаа суухгүйгээр эсэргүүцэл илэрхийлж байсныг санаж байна. Одоо ерөнхийлөгч хуулийг нь дэмжсэнгүй яагаад энэ хүнд итгэхгүй байна.

    1 0 Хариу бичих
  6. Женко Монгол улсад яагаад өширхөөд, хорлоод байдаг юм бол? хийж байгаа үйлдэл болгон нь энэ улсын эсрэг байх юм

    9 0 Хариу бичих
  7. Хууль бол сайжирсан гэж үзэж байна. Ялангуяа Ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон тусгай зөвшөөрлийн лиценз эзэмшиж байгаа компанид энэ хууль үйлчлэхгүй гэж заасан нь.

    4 0 Хариу бичих
  8. Энэ Хүрэлбаатарыг барж идэхгүй ээ. Угаасаа аль 90-ээд оны дунд үеээс л эдийн засаг, санхүүгийн салбарт манайдаа цөөхөн толгойнуудын нэг явж ирсэн. Англи хэлээр бол вода снег шүү дээ. Ийм хүн улстөрд ороход нь тун харамсаж байж билээ. Гэтэл, одоо эргээд бодоход улстөрд орсон нь зөв байж. Улстөрд орчихоод мэрэгжлийн өндөр ур чадвараа этик, жудагийн мөн л өндөр түвшинд хоршоод аваад явж чадаж байгаа хүн дээ. МАН-ынх ч гэсэн яг цагаа тулахаар нам харгалзахгүй санал, шийдвэрээ гаргаад зүтгээд явдаг ийм л чадварлаг Төрийн хар хүн бол өнөө цагийн монголын нүүр царай болж байх учиртай юм. За, манай Батлагын хориг ч гэж юу байхав дээ. Мань хүн гахай үүрч явсан боловсрол мэдлэгээр нимгэн нэг тийм стрийт смарт гар шүү дээ. Явсаар байгаад улсын Ерөнхийлөгч болч чадсан нь гайхалтай. Эдгээр хориг энэ тэр гээд байгаа нь Зи-гийн л хийж байгаа ажил шүү дээ.

    10 0 Хариу бичих
    • Баттулгийг 90-ээд оны эхний хагаст гахай үүрэн ганзагаар наймаа хийж шороотой хутгалдаад гудманд көсрий царайлаад явж байхад Хүрэлбаатар аль хэдийн Австралийн Үндэсний их сургуульд Эдийн засгийн ухаанаар Магистрын зэрэг хамгаалж ирээд Олон Улсын Валютын сантай монгол улсыг төлөөлөөд улс орны макро эдийн засгийн бодлого, төсвийн бодлого хэлэлцээд явж байсан юм шүү дээ. Юм гэж сонин. Ийм олон жилийн хур мэдлэг, ур чадварын үр дүнгээр мөн чадварлаг багийн хамтын ажиллагааны үр дүнд боловсрогдон гарч ирсэн хуулийн том төсөлд дөрвөн аргын тоо бодож чадах уу үгүйтэй сэргэлэн хор найруулагч баагий хориг тавиад сууж байна гэж хэн төсөөлөх вэ дээ. Боломжгүй юм гэж хорвоод байдаггүй гэдгийн жишээ юм болов уу.

      1 0
  9. Хүрэлбаатар сайн санхүүч тээ нам мам гэлгүй сайн мэргэжлийн хүмүүс нь ажлаа хийгээд бид сэхчих юм биш үү

    5 0 Хариу бичих
  10. Жонхуу Хүрэлбаатартай үзэлцсээр байгаад джжсахым байна л даа. нэр хүнд нь шалаар нэг. ерөнхийлөгч гэж ийм суудал бөглөсөн амьтантай болчих гэж

    5 0 Хариу бичих
  11. Татварын байцаагч нарт "үндэслэлгүйгээр" олгогдсон эрх мэдлийг тайлбарла даа

    0 0 Хариу бичих
    • Татварын байцааг эрх мэдлээ хэтрүүлэх, авилга авсан тохиолдолд 10 жил төрж ажиллаххгүй. гэж зааж өгсөн н. тэднийг харин ч хариуцлагажуулж байгаа гэсэн үг бус уу

      1 0
  12. sagsuu

    0 1 Хариу бичих