Хэнтий, Сүхбаатар, Дорнод зэрэг 7 чиглэлд зам түр хаалаа

Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа гулгаа үүссэн тул УБ-Хэнтий-Сүхбаатар-Дорнод, УБ-Говьсүмбэр- Дорноговь, УБ-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг 2019 оны 5-р сарын 16-ны 11:00 хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлалаа.

Мөн Улаанбаатар хотоос Өвөрхангай, Архангай, Завхан чиглэлийн автозамын дагуу Шартын даваа, Цагаан даваа, Солонготын давааны замын зорчих хэсэг цастай хальтиргаа, гулгаатай байгаа тул иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчино уу. Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)