Сүхбаатарын талбайн урд хэсгийг тохижуулах 30 сая төгрөгийн шагналтай уралдаан зарлалаа

Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын ажлын зураг төсөл боловсруулах төслийн уралдаан зарлалаа. Нийслэлийн төв талбайн урд хэсгийн тохижилтыг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотой шинэчлэх шинэ санаа, шилдэг шийдлийг тодорхойлж, бүтээн байгуулалт хийх зорилготой уралдааны нийт шагналын сан 30 сая төгрөг юм байна.

Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллагууд, хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутнууд оролцох боломжтой. Тавдугаар сарын 15-наас 29 хүртэл буюу 14 хоногийн хугацаатай зарлагдаж буй уралдаанд оролцох хүсэлтэй уран бүтээлчид, аж ахуйн нэгжүүд бүтээлээ нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордны 13 давхарт авчирч өгөх юм.

Энэхүү уралдааны архитектур, орон зайн төлөвлөлтөд тавигдах гол шаардлага нь үндэсний онцлог, түүх, хэв шинжийг тусгасан байдал, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн технологийн шинэлэг шийдэлтэй байх гэх мэт шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай аж. Шалгарсан бүтээлийн зохиогчийн эрх нь нийслэлийн ЗДТГ-т үлдэх бөгөөд шилдэг санаа, шийдэл гаргасан оролцогч тохижилтын зураг төсөл боловсруулах ажилд давуу эрхтэй оролцох юм байна.   

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзээрэй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Одоо байгаа зогсоолыг В1 нь дулаан зогсоол, 1 давхар нь ил зогсоол, тэгээд 2 давхар нь үйлчилгээний талбайтай ч юм уу болгоод урд байгаа цэцэрлэгт ногоон байгууламжийг хэвээр нь үлдээх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
    • Бас нилээн өндөрт гардаг цамхагтай болгоод хүмүүс талбай, ЗГ-н ордныг дээрээс нь зураг авч болохоор болговол гадна, дотныхонд зүгээр л байх.

      0 0