З.Энхболд: Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуульд хориг тавина

УИХ өнгөрсөн пүрэв гаригт Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталсан. Чуулганы хуралдаанд оролцсон 38 гишүүний 20 нь буюу 52.6 хувь нь уг хуулийн төслийг дэмжиж баталсан юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн үеэс хойш "Засгийн газрын шийдвэрийг захиргааны хэргийн шүүх авч хэлэлцдэггүй болох гэж байна" гэсэн шүүмжлэл гарч байсан юм. Хуулийн төслийг батлах эцсийн мөчид ч УИХ-ын гишүүдийн дунд энэ асуудлаар маргаан өрнөж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан дараа нь хуулийн маргаан үүсэхээс болгоомжилж байгаа хэлж байв.

Мөн Ерөнхийлөгч уг хуулийн төслийг батлахаас өмнө албан ёсны саналаа УИХ-д хүргүүлсэн. Гэвч саналыг нь хуулийн төсөлдөө тусгалгүйгээр баталсан юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч уг хуульд хориг тавина гэсэн хүлээлт үүссэн. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодруулахад, “Ерөнхийлөгч Захиргааны ерөнхий хуулийн талаарх байр сууриа бичиж өгсөн боловч авч хэлэлцээгүй. Тиймээс хориг тавина. Бүхэлд нь тавих уу, хэсэгчлэн тавих уу гэдгээ ярьж байгаа” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ерөнхийлөгч хориг тавих нь ч юу юм. Ганзага хийж явсан гарын боловсрол мэдлэггүй хоосон толгойд наануу цаануу механац хийх талаар юм л сайн эргэлдэж хор найруулахаас биш баасных нь Захиргааны хуулийн төслийг уншиж ойлгох вэ дээ. Энэ Зи гэдэг жижиг чөтгөр ер нь юу л хийгээд байна даа.

    0 1 Хариу бичих
    • нямдоржоо үйл үйлээ дагдаг үнээ тугалаа дагдаг ш дээ.

      0 0