"Локарно" кино наадамд монгол найруулагчдын төсөл шалгарчээ

Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжин ажилладаг "Локарно" олон улсын кино наадмын "Нээлттэй хаалга" буюу "Open door" хэсэгт Монголын залуу найруулагч П.Золжаргал, П.Лхагвадулам нарын төсөл шалгарчээ. Энэхүү кино наадамд Монголын уран бүтээлчид гурван жил дараалан төслөө ирүүлэх боломжтой юм байна. 

"Локарно" олон улсын кино наадамд энэ жил Монголоос гадна Зүүн өмнөд Азийн Лаос, Тайланд, Камбож, Вьетнам, Мьянмар, Индонези, Малайз, Филиппинээс уран бүтээлчид төслөө ирүүлжээ. Уг кино наадмыг зохион байгуулагчид 2019-2021 онд Зүүн өмнөд Азийн орнуудыг онцолж байгаа аж. Тиймээс энэ жил олон улсын түнш хайж буй есөн кино үйлдвэрлэгч болон найман бүрэн хэмжээний төслийн онцлогийг танилцуулж байгаа юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)