В.Путиний 8 шайб

Хоккейн шөнийн лигийн гала-тоглолт Сочи хотын “Том” гэх мөсөн ордонд явагдлаа.

Владимир Путин уламжлал ёсоор “Хоккейн домон” багийн 11 номерын довтлогчоор тоглов

Ерөнхийлөгчийн багт Батлан хамгалахын сайд Сергей Шойгу, домогт хоккейч Вячеслав Фетисов, Павел Буре, Алексей Касатонов, Виктор Шалимов нар тоглов.

Эхний хагаст Сергей Шойгугийн дамжуулалтаар Владимир Путин тоог нээв.

Ерөнхийлөгч эсрэг талын хаалганд нийтдээ найман шайб оруулав

“Хоккейн домог” баг 14:7 харьцаатайгаар хожлоо.

Төрийн тэргүүн өөрийн багт Оросын шилдгүүд тоглож байгааг онцлов.

"Тэд гайхамшигтай тоглодог.Олон удаагийн Дэлхийн, Олимпийн аваргууд, Стэнлийн цомын эзэд” гэж В.Путин хэлэв

 

Сонирхогчид мэргэжлийн хоккейчидтай тоглож буй нь сонирхолтой гэж Путин өгүүлэв

Ерөнхийлөгч Александр Мельниковын цохиур дээр гарын үсгээ үлдээв

Гала-тоглолтын дараа үзэгчидтэй хамт.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Путин яагаад заавал 8 шайб оруулах ёстой гэж.

    0 0 Хариу бичих