Сайжруулсан түлшний борлуулалт сайн байна

Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу өчигдрөөс эхлэн нийслэлд түүхий нүүрс худалдан борлуулахыг хориглосон билээ. Үүнтэй зэрэгцээд нийслэлчүүдийг утаа багатай сайжруулсан түлшээр хангах үүрэг хүлээсэн “Тавантолгой түлш” компани бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн бөгөөд эхний ээлжинд 10 газарт /Сонгинохайрхан дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт нэг, Чингэлтэй дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт гурав, Хан-Уул дүүрэгт нэг/ борлуулалтын цэг нээгээд байгаа юм. Ирэх наймдугаар сар хүртэл борлуулалтын цэгээ нэмэгдүүлж, 1000 гаруйд хүргэхээр төлөвлөжээ.  

Борлуулалт эхлэхэд нийслэлд хасах градус хүртэл хүйтэрч, таарсан тул иргэдэд шинэ бүтээгдэхүүний чанарыг шалгах сайхан боломж гарсан гэж болно. Бид борлуулалтын цэг хариуцсан ажилтнуудаас сайжруулсан түлшний хангалт, борлуулалт, иргэдийн хандлагын талаар мэдээлэл авсан юм.

Т.Энхтайван: 10 тонн нүүрс ирээд зарагдаад дууссан

/СХД-ийн борлуулагч/

Борлуулалт өчигдрөөс эхэллээ. Борлуулалт, иргэдийн ам аль, аль нь сайн байгаа. Өчигдөр 10 тонн түлш ирээд зарагдаад дууссан. Өнөөдөр дахин татан авалт ххийж байна. Наашаа ирж яваа гэсэн мэдээ авчихаад сууж байна даа. Худалдан авагчдын тухайд ойр орчмын хороодын иргэд л голцуу авч байна. Гэхдээ иргэд мэдээд эхэлчихэж байгаа учраас цаашдаа борлуулалт улам нэмэгдэх байх. 

 Хүмүүсийн ам сайн байгаа. Илч сайтай, үнэ боломжийн гэцгээж байна.   

Ц.Бямбаа: Борлуулалт өнөөдрөөс л мэдэгдэнэ дээ

/БГД-ийн борлуулагч/

Шахмал түлшний таталт өчигдөр оройтсон болохоор борлуулалт бараг хийсэнгүй. Бараг 22.00 гэж ирэв үү дээ.  Борлуулалт ямар байх нь өнөөдрөөс л мэдэгдэнэ дээ. Ер нь бол эрэлт, хүлээлт  маш их байгаа нь мэдэгдэж байгаа. Өчигдөр хүмүүс байнга залгаад утас амраагаагүй шүү дээ. “Түлш ирсэн үү”, “Түлш ирсэн үү” гээд л. “Ирээгүй ээ би барааг нь ч хараагүй байна” гэсэн. Нүүрс байхгүй болохоор хүмүүс маш их асууж байна. Цаашдаа жигдрээд явах байх.

Ч.Жанлав: Татан авсан шахмал түлш гурван цагийн дотор борлуулагдаж дууссан

/БЗД-ийн борлуулалгч/

Өчигдөр зургаан тонн гаран түлш буусан. Тэгээд гурван цагийн дотор бүгд зарагдаад дууссан. Өнөөдөр дахиад татан авалт хийгдэнэ. БЗД-т аманайхаас гадна хоёр борлуулалтын цэг бий. Нэг нь Улиастайд, нөгөө нь Дарь-эхэд бий.  

“Толгой түлш” компани 25, 600, 900 кг болон нэг тонноор савласан сайжруулсан шахмал түлшийг нэг тонныг нь 150 000 төгрөгөөр тооцон борлуулах бөгөөд ирэх наймдугаар сар гэхэд 1000 орчим цэгээр дамжуулан борлуулах юм.

Сайжруулсан шахмал түлш борлуулах борлуулалтын цэгүүдийн байршил

1. СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т. Энхтайван) Утас: 89896990

2. СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/

3. БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04 (Ц. Бямбаа) Утас: 99143253

4. Чингэлтэй дүүрэг, 13-р хороо, Гялгар зах (А. Эрдэнэжаргал) Утас: 88019801

5. Чингэлтэй дүүрэг, 12-р хороо, Булагийн 1 - 24А тоот , Нарантуул-2 захын баруун талд (В. Сүрэнхорлоо) Утас: 96651133

6. Сүхбаатар дүүрэг, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 - 139 тоот (Б. Алтанзул) Утас: 99992089

7. Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж - 770 тоот (М. Батсанал) Утас: 99233299

8. Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот (Ч. Жанлав)Утас: 99157340

9. Баянзүрх дүүрэг, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот (Б. Бат-Отгон) Утас: 88751313

10. ХУД, 7-р хороо, Жаргалантын 1/1 (Л. Баярсайхан) Утас: 94040899


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Сайн байна уу хөдөө орон нутагт хэрэглэх боломж байгаа юу хаанаас авах вэ өвөрхангай аймаг

    0 0 Хариу бичих
  2. Chenjuud abchihsan yum bishuu

    0 0 Хариу бичих
  3. odoo showdakhaa bolichikh oo khumuus ee, tiim yum bdaggui yum, irekh songuuliar 2 namyn kheniig ni ch akhin bitgii songo, tegeed l boloo

    0 0 Хариу бичих