Шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлнэ

Авто замын шар тэмдэглэгээний дүрмийг энэ сарын 20-ноос мөрдүүлж эхлэхээр болсон байна. “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн Замын Хөдөлгөөний Дүрмийн 15.2-р заалтыг хэрэгжүүлэх бүх бэлтгэл хангагдсан байна. Уг дүрмийг зөрчвөл хариуцлага тооцно. Харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй юм.

Жолооч та явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч цаад уулзвар түгжрэлтэй, та тухайн уулзварыг чагтлах бол уулзвар руу нэвтэрч орохгүй байхыг анхааруулж байна. Учир нь уулзвар чагтласнаар түгжрэл дээд цэгтээ хүрдэг.

Нийслэл хотын удирдлагаас замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах, түгжрэлгүй зорчих зорилгоор хэрэгжүүлэх ажлууд үүгээр эхэлж байна. Энэ бол замын хөдөлгөөн оролцогч та бүхний хувьд шинэ зүйл биш, харин энэ дүрмийн заалтыг хэрэгжүүлж бодит үр дүнд хүрэх боломж нь үүгээр эхэлж байна гэдгийг ойлгоцгоох нь чухал байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Шар тэмдэгээс болж түгжрэлгүй болно гэж ямар тэнэг нь хэлээд байгаа юм бол. Одоо бүх уулзвар нэвтрэх аргагүй болно. Яагаад гэвэл уулзварт орж торгуулж байхаар бусдыг хөдөлгөөнд саад болоод зогсох машин нь ихэднэ.Эхлээд бүх уулзварыг нэвтрэх боломжгүй болгоно. Дараа нь нэвтрэх машиныг нь торгож эхэлнэ. Энэ бол санаатай хорлож байгаа хэрэг. Хэн гэж этгээд ийм юмыг сэдээд байгааг тагнуулынхан олж илрүүлж нийтэд зарлах хэрэгтэй.

    0 0 Хариу бичих