Халаалтыг сунгасан ч орон сууцны компаниуд хэрэгжүүлсэнгүй

Цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас халаалтыг зогсоох хугацааг энэ сарын 16-ныг буюу өнөөдрийг хүртэл сунгахаа мэдэгдсэн. Гэвч нийслэлийн Орон сууц нийтийн аж ахуйн конторууд айл өрхийн  халаалтыг өчигдөр аль хэдийн хаасан байлаа. Тухайлбал, ХУД-ийн "Батбаяндулаан" ХХК  өчигдөр өглөөний 08.00 цагт хэрэглэгчдийн дулааныг тасалсан байв.

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас халаалт зогсоох хугацааг сунгасан тухай мэдээлснийг тус компанийн инженерээс тодруулахад, "Манай зүгээс энэ сарын 15-наас халаалтыг дуусгавар болгохоор “Улаанбаатар дулааны сүлжээ” компанитай гэрээ хийсэн. Харин сунгах тухай мэдэгдэл нэгэнт хаасны дараа ирсэн тул хэрэглэгчдийн халаалтыг өгөх боломжгүй юм” гэлээ.

Хэрэглэгчдийн зүгээс халаалтын төлбөрийг дулааны тоолуураар тооцон мөнгөө төлдөг болсон бөгөөд нийслэлийн хэмжээнд дулаан үйлдвэрлэгчийн зүгээс нэгдсэн байдлаар халаалтыг өгөх хугацааг сунгасаар байтал дээрх “Батбаяндулаан” ХХК  зэрэг ОСНААК-ын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд ямар ч уялдаагүй ажиллаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. halaaltaa zogsoogood haluun us hamt haagaad irgediig zutraaj hohiroogood baiina holbogdoh baiguullaga ni anhaaraad arga hemjee avahiig shaardaj ba

    0 0 Хариу бичих
  2. Батбаяндулаан аль эрт хаасан маш хариуцлаггүй дампуу газар даа

    0 0 Хариу бичих
  3. ОСНАА ХҮТ-13 Баянголд бас л адил хаацан байна.байрны мөнгө дээр бичигдэх байх.яаж хардаг юм болоо

    0 0 Хариу бичих
  4. Бат баян дулаан ххк аль эрт дулаанаа хаасан шдээ тэгээд төлбөрөө бүтнээр нь аваад явдаг шалгадаг газар байвал шалгуулмаар байна луйварчин контор байлээ

    0 0 Хариу бичих
  5. угаасаа л луйварчин ш дээ :(

    0 0 Хариу бичих
  6. ene huiten odoruuded ene sariin 15 -naas halaalti ni zogsooson ch haluun usii ni haagaad haychihdag ni bur neg hunii toloo bish esregeeree baih um dongoj torson ehchuud huuheduud daarch ba hanid hurvel yanaa ta nar ch yahav arhia uugaad halaad jargaad yavna tolgoi ni iluu ajjilahaa bolichison umnuud

    0 0 Хариу бичих