Game of Thrones-ын фенүүд цувралаа ахин бүтээлгэхээр санал цуглуулж эхэлжээ

2011 оноос үзэгчдийн хүртээл болсон Game of Thrones цувралын сүүлчийн бүлэг удаан хүлээлгээсний эцэст цацагдаж эхэлсэн билээ. HBO сувгийн бүтээл уг цувралын төгсгөлийн 8 дугаар бүлэгт үзэгч фенүүд нь сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлж байсан. Тэгвэл 8 бүлгийн 5 ангийн дараа фенүүд нь цувралын төгсгөлийн ангиуд сэтгэлд хүрэхгүй байгаа, киног бүтээгчид залхуурч үйл явдлыг хэтэрхий шахсан, цувралын жинхэнэ утгыг алдагдуулж эхний бүлгүүдээ гутаасан ангиуд хийлээ хэмээн цахим эсэргүүцэл өрнүүлж эхлээд байна. Үүгээр ч зогсохгүй change.org сайтаар дамжуулан үзэгчдийн гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд 200 000 гарын үсэг, санал цугласан тохиолдолд HBO сувгийнханд хандан төгсгөлийн бүлгийг ахин шинээр хийлгэх санал хүргүүлэх гэнэ. Эхлээд долоо ч хоноогүй байгаа хэрнээ уг санал асуулгад нийт 183,4 мянган хүн санал өгсөн байгаа аж. Хэрвээ та Game of Thrones цувралын үнэнч үзэгч, фен бөгөөд танд уг цувралын төгсгөлийн бүлгийн ангиуд таалагдахгүй байгаа бол доорх линкээр орж санал өгч болно.

https://www.change.org/p/hbo-remake-game-of-thrones-season-8-with-competent-writers/u/24558787

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)