10 сая доллартой холбогдсон сайдын талаар Ерөнхий сайдаас мэдээлэл авахыг хүслээ

УИХ дахь АН-ын зөвлөлийн зүгээс 10 сая долларын хэрэгт холбогдсон Засгийн газрын гишүүний талаар мэдээлэл авах хүсэлтээ өнөөдөр илэрхийлсэн байна.

Уг албан бичигт, " Таны тэргүүлж буй Засгийн газрын нэг сайд 10 сая америк долларын авлига авсан байж болзошгүй талаар мэдээлэл гарч байна. Иймд Засгийн газрын нэг гишүүн уг авлигын асуудалд холбогдсон эсэх талаар албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан явсан сайд уг асуудалд холбогдсон эсэх талаар яаралтай хариу өгнө үү” гэсэн байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандсан албан бичгийг бүрэн эхээр нь хавсаргав.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. S usgeer eheksdn uuriin, etsgiin, urgiin ocgiin nertei etgeediig l hai

    0 0 Хариу бичих