Ц.Даваасүрэн: Айлчлалын бүрэлдэхүүнд байгаагүй, уулзалтад л оролцсон

Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг БНХАУ-д хийсэн Ерөнхийлэгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтсан сайд авлагад холбогдсон эсэх асуудлаар байр сууриа илэрхийлэхийг шаардаад байна.

Энэ талаар сэтгүүлчид өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас тодруулсан бол өнөөдөр Эрчим хүчний сайд С.Даваасүрэнгээс тодрууллаа. Ц.Даваасүрэн сайд энэ талаар хэлэхдээ,

“Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Ерөнхийлөгчийн БНХАУ-д айлчилсан албан ёсны бүрэлдэхүүнд бол би байгаагүй. "Нэг бүс нэг зам" уулзалтад оролцсон нь үнэн. 10 сая доллар санаанд багтамгүй том тоо байна. Ийм их хэмжээний мөнгө гэдэг өөрөө худлаа юм биш үү. Дөхөж байгаа сонгуультай холбоотой ийм мэдээлэл гаргаад байж магадгүй" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Даваасүрэн бол ёстой худлаа гар шүү. Барилддаг, дуулдаг, шүлэг уншдаг мудак гарууд УИХ-аар дүүрэн бий ч тэдний мангартах нь ил байдаг. Хүмүүс тэднийг л муулдаг, шүүмжилдэг. Гэтэл, Даваасүрэн мэтийн хүний хайлан царайлсан, ухаантай, эрдэмтэй дүр эсгэсэн, "шударга үнэн" л юм ярьдаг нүүрээ нуусан хүмүүс улс оронд илүү хор хөнөөлтэй. Учир нь, зөвхөн шударга л юм ярьсаар байгаад, ялангуяа сонгуулийн үеэр ард түмэнд хайрлагдсан царайлж жүжиглэн ярихдаа гаршсан ийм хүмүүсийг ард түмэн дахин дахин сонгоод байдаг нь осолтой юм аа. Даваасүрэн хэзээ ч бизнес хийж яваагүй, гэр бүлийн бизнес гэж байхгүй, насаараа төрийн ажил хийж явсан энэ хүний хэрхэн бийлэгжүү, тансаг амьдардгийг хүмүүс мэднэ ш дээ. Дүр эсгэсэн ардчилал гэдэг шиг, өөрийн жинхэнэ натураа ард түмний нүднээс сайтар нуусан ийм хүмүүсийг сонгуулийн өмнө ард түмэнд ил гаргаж үнэн төрхийг нь ичлэх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  2. энэ сэжигтэй нѳхѳрдѳѳ.

    0 0 Хариу бичих
  3. 10% iin Davaasuren guitsee

    0 0 Хариу бичих
  4. хүүе танайх яагаад хүн амьтны коммент устгаад бган.

    0 0 Хариу бичих