"Сүмбэр сумын сургуульд сүрьеэгийн өвчлөлийн зургаа, халдвар авсан 200 тохиолдол бүртгэгдсэн"

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл чуулганы нэгдсэн хуралдааны үеэр халдварт өвчний эрт илрүүлэлтийн талаар гишүүдийн асуултад хариулахдаа Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд сүрьеэгээр өвчилсөн, халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн талаар хэллээ.

Тэрээр “Өвдсөн хойно нь эмчлэх бус өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь манай салбарын суурь бодлого. Тиймээс 2018 оны аравдугаар сараас эхлэн орон даяар урьдчилан сэргийлэх үзлэгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэн явуулж байна. Үүний үр дүнд 52 мянган хорт хавдрын тохиолдлыг илрүүлсэн.

Мөн сүрьеэгийн асуудал нэлээд яригдаж байгаа. Энэ асуудлаар тушаал гаргаж бүх ерөнхий боловсролын сургуулиудад урьдчилан сэргийлэх үзлэг хийж байгаа. Үүний үр дүнд одоо шуугиан тариад байгаа 15 дугаар сургуулийн 38 хүүхэд өвчилсөн, 200 гаруй хүүхэд халдвар авсан тохиолдол илэрсэн. Урьдчилан сэргийлэх үзлэгээр энэ тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Тухайлбал, өнөө өглөө Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд өвчлөлийн зургаа, халдвар авсан 200 тохиолдол бүртгэгдсэн. Бид үнэнтэй нүүр тулах ёстой. Намайг шүүмжилнэ л биз. Миний асуудал гол нь биш. Эрт илрүүлж эмчлэх нь чухал” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Yaay gadaadad bol ene ogysriohoor l undeslel bnshu. Ysn hariutslagagui ym be.

    0 0 Хариу бичих
  2. Сүрьеэг зөвхөн сургуулиас аваагүй. Махан хоол идэхгүй монгол хүний дархлаа маш хурдан сулардаг

    0 0 Хариу бичих
  3. Gamshig

    0 0 Хариу бичих
  4. 523 хүүхэд, 200 хүүхэд андуураагүй биз дээ.

    0 0 Хариу бичих
  5. 523 хүүхэд, 200 хүүхэд андуурахгүй бичнэ үү.

    0 0 Хариу бичих
  6. 200 хүүхдээс идэвхитэй сүрьеэтэй дор хаяж 20 байх ёстой гэсэн биз дээ. та нарыг баримталж байгаа статистикаар. өвчин тээгч 200 -аас илэрхий тод өвчилсөн халдвартай 6. өвчилсөн байгааг гүйцэд илрүүлж чадахгүй 200 хүн хяналтанд байх болно гэсэн үг.

    0 0 Хариу бичих
  7. Сайн дураараа яагаад оцорч чаддаггүй юмбэ.Чаддаг хүнд нь суудлаа ѳгѳѳчээ.Мэргэжлийн чадварлаг эмч хүнд ажлаа ѳгѳѳчээ.

    1 0 Хариу бичих
  8. Setguulch hun eruul mendiin said bolood bodit eruul mendiin salbariin suireliig delgej baina. Umnuh 20 saidantsaruud n buh uneng nuusan.

    1 0 Хариу бичих
  9. Ene Said ogtsroh yostoi!

    0 3 Хариу бичих
  10. Sure tembuu Doh hawdar ymar hetsuu bna Zasgiin gazar ontsgoi anhaaraldaa awch arga hemjee awch ajilah heregtei bna mon huchirhiilel....

    0 0 Хариу бичих
  11. Харин ч зөв одоо бүх сургууль олон хүнтэй харьцдаг байгуулага цагдаа сэтгүүлчид худалдагч нар мэт шинжилгээ хийлгэх хүмүүст шинжилгээ хий

    1 0 Хариу бичих
  12. Харин ч сайн байна шүү дээ.Урьдчилан сэргийлэх үзлэг хийж илрүүлж байгаа нь үнэхээр бахархууштай юм.Хуучин бол сүрьеэгийн эсрэг сурталчилгаа л явуулаад байдаг болохоос арга хэмжээ авч шат дараалалтай хийдэггүй байсан даг.

    2 0 Хариу бичих
  13. Mergejiliin huneer songohgui bol suuliin ued setguulch duuchin tamirchin saidikhtei bolohoor yaj ajil n deeshleh we ylam l dorduulj bn

    0 4 Хариу бичих
    • тамирчид дуучид эрт тэтгэвэртээ гардаг болхоор ажилгүй хүмүүс их хуралд их орж байнаа. хийх ажил байхгүй их хуралд орохоос өөр арга байхгүй байгаа гэсэн. сэтгүүлчид бас тэгдэг юм байлгүй

      0 0
    • Хуцаа

      0 0