Хяналтын ерөнхий хороо Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт хариуцлага тооцох шийдвэр гаргажээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн. Үүнтэй нь холбогдуулан Хяналтын хорооноос түүнд таван жилийн турш МАН-аас улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргажээ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзжээ.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо дээрх хоёр гишүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцсэнээс гадна Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлд нэр холбогдсон МАН-ын бүлгийн гишүүдэд улс төрийн хариуцлага тооцож энэ тухайгаа, зургадугаар сарын 15-ны дотор Хяналтын ерөнхий хороо, Бага хуралд танилцуулахыг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)

  1. Тооцсон ч та нар дахин гарна гэж юу байхав.

    1 0 Хариу бичих
  2. Ниргэсэн хойно нь хашгирав гээч болоод байна. МАНд алдаа гарахаас нь урьдчилан сэргийлэх чадалтай толгой алга уу. Дандаа яахаараа болоод дуусаад гэмт хэргээ хийсний дараа хашгирдаг юм бэ. Наад гэмт хэрэгтнvvдээ шоронд нь хийж хариуцлага тооцооч. Дамба очир раднаасэд хулгайч нарын бvх херенгийг нь хурааж шоронд нь хийгээч.

    1 0 Хариу бичих
  3. Дамба-Очирын үйлдэл бол эх орноосоо урвагчийн үйлдэл шүү дээ, асар ноцтой.

    3 0 Хариу бичих
  4. Хуулиа зас. Аззаяа Баярсайхан 2ыг одоохон бариад ав. Зугтаана шүү

    2 0 Хариу бичих
  5. МАН одоо л нэг зөв ажиллаж байна. Сэжиг бүхий этгээдүүдийг шууд намын өмгөөлөлөөс гаргах хэрэгтэй. Одоо Гантулга бол хүчин хийгээгүй зүгээр л шинэ ногоо сонирхсон гээд зарлачих хэрэгтэй.

    0 0 Хариу бичих
  6. Буруутанд хариуцлага тооцсон болоод орхихгүй шүү. Хуулийн заалтаа яаралтай ѳѳрчилж, ял завшаад байгаа хүмүүсийн хууль бусаар авсан авилга орлогыг улсын орлогод шжжд хураа. Гэмт хэрэгтнүүдийн толгойг илдэгээ злгсоож хатуж цээрлэл хүлээлгэхийг шаардаж бна

    0 0 Хариу бичих
  7. Joohon tarhitai MAN gishuud bj dee

    0 0 Хариу бичих
  8. Арчаагүй П.З.А ууд энэ намд их байдын биш үү.... Чойжилсүрэн байна

    0 0 Хариу бичих
  9. zaw bna

    0 0 Хариу бичих
  10. Энэ 2 хүнд хариуцлага тооцох яах вэ. Тэр хуулиа эргэж засагч.

    0 0 Хариу бичих
  11. сайн байна. зѳв

    0 0 Хариу бичих