ЭМЯ-ны албан тушаалтнуудыг цагдан хорьжээ

АТГ-аас ЭМЯ-ны ахлах мэргэжилтэн Б, мэргэжилтэн Ч нарыг хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид 2 хоногийн өмнө саатуулсан байна. Тэднийг тусгай зөвшөөрөл олгохдоо хахууль авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм.Мөн энэ хэрэгт холбогдуулан тус яамны хэд хэдэн хүнийг шалгаж байгаа тухай мэдээлэл мөн байна.

Мөрдөн шалгах ажил үргэлжилж байгаа бөгөөд энэ талаар АТГ-ын ажилтнаас тодруулахад,

“ЭМЯ-ны нэр бүхий албан тушаалтнуудыг цагдан хорьж шалгаж байгаа нь үнэн. Гэхдээ энэ асуудлаар АТГ-аас яриа, тодруулга өгөх боломжгүй байна. Та бүхэн Прокурорын байгууллагаас нэмэлт мэдээллийг авах нь зүйтэй юм” гэлээ.

Түүнчлэн Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. ТНБД ч хоригдох естой

    0 0 Хариу бичих
  2. Б нь Сарангэрэл сайдын туслахаар ажиллаж байсан, хамт яаманд дагаж ирсэн, ирээд чухал мест дээр томилогдсон. Хахуулийн цаад эзэн нь Сарангэрэл сайд өөрөө. Мөн 2018 оны ЭМЯ-ны бүх тендер Сарангэрэлийн хүүгээр дамжсан. Ийм сайдтай байж болох уу. Бүгд мэддэг ч дуугарч чадахгүй...

    2 0 Хариу бичих
    • тусгай зөвшөөрөл 20 сая гээд хөдлөдөггүй ханштай ш дээ

      1 0
  3. Sain shalgah heregtei ene baitugai l ymnuud baigaa. Zuvshuuruliig hahuuliar avdag hereg mongold zamaa aldsan mungutei l bol huuli juram uilchlehgui avdag gehdee yamniihanii hund surtal hahuuli gants enuugeer togtohgui l baih

    0 0 Хариу бичих
  4. Одоо БХБ яам ийг шалга

    0 0 Хариу бичих