Малдаа яваад сураггүй болсон хоёр иргэнийг эсэн мэнд олжээ

Малдаа яваад сураггүй болсон Сүхбаатар аймгийн Наран сумын хоёр иргэнийг олжээ.Тэд хоёр хоногийн өмнө буюу 15-ны өдрийн 20:55 цагийн орчим малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагын дагуу тус сумын ЗДТГ-ын 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.  Эрэн хайх ажиллагааны үр дүнд өчигдөр 13.00 цагийн орчимд гэрээсээ урд зүгт 16 км-т “Цагаан-Энгэр” гэдэг газраас малаа хайгаад явж байхад нь эсэн мэнд олжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)