Баянхонгорт 5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Баянхонгор, Сүхбаатар аймгуудад өчигдөр 4.1-5.2 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.

Энэ талаар Онцгой байдлын албанаас "Баянхонгор аймгийн Заг сумын Хүрэнбэлчир багийн “Хос улаан-Уул” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, өчигдөр 19:46 цагт 5.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг тухайн өдрийн 20:00 цагт  ООГХ-ээс цахим хаяг болон телефон радио станцаар мэдэгдсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Д.Мөнхнасангаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Мөн "Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Төв багийн “Эхэн нутаг” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 29 км-т, өчимгдөр 20:28 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын ЗДТГ-ын дарга Б.Ёндонгоос тодруулахад иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй гэж мэдээлсэн" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)