НӨАТ-ын сугалааны тохирол ням гаригт явагдана

НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг энэ сарын 19-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2019 оны 4 дугаар сарын 1-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 80 сая төгрөг байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)