НАМЭХ-ны төлөөлөгчид БНСУ-д айлчилж байна

УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаагаар ахлуулсан НАМЭХ-ны 21 аймаг, 9 дүүргийн салбар зөвлөлийн сонгуульт ажилтнууд “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын урилгаар БНСУ-д айлчлал хийж байна. Хоёр жилийн өмнө НАМЭХ, БНСУ-ын “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, өнгөрсөн оны 05 дугаар сард салбар зөвлөлөө Монголд байгуулан, анхны төслөө хамтран хэрэгжүүлж эхэлсэн юм.  

БНСУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар байгуулагдсан “Happy Mom” олон улсын эмэгтэйчүүдийн байгууллага нь дэлхийн 10 гаруй улсад салбар нэгжтэй. “Ээж жаргалтай бол гэр бүл жаргалтай, гэр бүл жаргалтай бол улс орон жаргалтай, улс орон жаргалтай бол даян дэлхий жаргалтай” гэсэн уриан дор үйл ажиллагаагаа явуулдаг олон улсын байгууллага ажээ. Тус байгууллага бэлгийн хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, сул дорой эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэднийг ажлын байртай болгох зэрэг чиглэлээр аз жаргалтай ээж, гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байна.

Айлчлалын хүрээнд эмэгтэйчүүд сургалтад хамрагдаж, ажлын туршлага солилцох, бизнес танилцах аялал хийх, үндсэн чиг үүргийнхээ дагуу зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд туслах сайн үйлсийн худалдаа зохион байгуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)