АН: Үзэл баримтлалаа орон даяар танилцуулна

Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн  Үзэл баримтлал, үнэт зүйлээрээ нэгдлээ. Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намд өрнөсөн шинэчлэлийн хүрээнд Үзэл баримтлалаа шинэчлэн баталсан бөгөөд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн албажуулаад байна.

Тиймээс ч Үзэл баримтлалаа орон даяар сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор үндэсний хэмжээний аяныг эхлүүлэхэд бэлэн болжээ. Аяны нээлт өнөөдөр /2019.05.17/ “Блю скай” зочид буудлын хурлын танхимд болсон бөгөөд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, Дэд дарга З.Нарантуяа, Г.Батхүү, Б.Дэлгэрмаа, Нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга нарын хүмүүс оролцож, аяны талаарх мэдээллийг өгсөн юм.

 Ардчилсан намын суурь зарчим, тулгуур бодлого болох Үзэл баримтлалыг орон даяар сурталчлах аян  21 аймаг, нийслэлийн есөн  9 дүүрэгт зохион байгуулагдана.

Аяны хүрээнд Ардчилсан намын удирдлагууд өнгөрсөн амралтын өдрүүдэд зүүн аймгуудад ажиллаж, гишүүд дэмжигчидтэйгээ уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Үзэл баримтлалаа танилцуулах аян ирэх өдрүүдэд говийн аймгуудад үргэлжилнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (8)

  1. одоо луйвар хийдэг үзлээс бүрэн татгалзлаа гэсэн үг үү сайхан мэдээ байна

    0 0 Хариу бичих
  2. Гишүүд бид луйварчидииг дэмжихгүй ээ

    0 0 Хариу бичих
  3. Дандаа хулгайч нар байна

    0 0 Хариу бичих
  4. Erdene dargaa soliwol huuchin etgeh etgeldee orj magadgui

    0 0 Хариу бичих
  5. Энэ нам Эрдэнэтэй хамт дууссан

    0 0 Хариу бичих
  6. та нарыг сонгодог тэнэгүүд одоо бас байх уу ?????? горьдоно биз ? АН -ыг одоо тараах хэрэгтэй, МАН-ыг ч гэсэн ...

    0 0 Хариу бичих
    • МАН+АН= Лаларын арчаагүй хулгайчууд

      0 0
  7. Yamar ch yzel barimtlalgui baij yu taniltsuuldgiin he he. Odoo AH

    0 0 Хариу бичих