Бурхан багшийн их дүйчэн өдрөөр хүндэтгэлийн жагсаал болно

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу энэ сарын 18-нд Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна. Энэ өдөр Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал зэрэг тохиодог юм.Тэгвэл энэ жил Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс "Ёс суртахуунаа эрхэмлэе" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр боллоо. Энэ хүрээнд Чингисийн талбайд болох Улаанбаатар марафон, Автомашингүй өдөртэй хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулахаар төлөвлөсөн байна.

Мөн ёслол хүндэтгэлийн жагсаал Гандантэгчэнлин хийдээс Энхтайваны өргөн чөлөөгөөр яван Төв талбайд хүрэх юм. Үүний дараа энх тайвныг бэлгэдсэн бясалгалын флаш моб Чингисийн талбайд болно.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)