Чанаргүй зээл сарын дотор 80 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Сүүлийн саруудад банкуудын чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж байгааг Төв банкнаас мэдээлээд буй. Одоогийн байдлаар чанаргүй зээл 1.9 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ өсөлт нь сарын өмнөхөөс 80 тэрбум ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Тэгвэл энэ үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс өмнөх оны мөн үеэс 738.4 тэрбум төгрөгөөр өссөн тоо юм. Ингэснээр банкны системийн өрийн үлдэгдлийн 11 хувьтай тэнцжээ. Чанаргүй зээлд уул уурхайн салбар толгой цохидог бол хөдөө аж ахуй, барилгын салбар удаалдаг. 

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Банк өөрсдөө ямар ч шалгуургүй хүний өмчлөлийг барьцаалсан л бол чанартай, чанаргүй зээлийг нүдээ аниад л өгдөг. Дараа нь барьцаа хөрөнгийг нь хураагаад авчих юм чинь гэсэн утгаар бусдыг хохироодог. Чанаргүй, судалгаагүй зээлийг өгснөөр нь банкинд бас хариуцлага тооцдог баймаар. Монголчууд бодлогогүй төрийн улмаас гадаад ч тэр дотооддоо тэр өрөнд өөр хоорондоо идэгдэж дуусч байна.

    0 0 Хариу бичих
    • Үгүй шүү, би сүүлийн 27 жилийн турш банкнаас зээл авч байна, үл хөрөнгийг зах зээлийн ойролцоо үнэ-ээс 40% хямд үнэлээд үүнийхээ 50 хүртэлх хувьд зээл олгодог, төлж чадахаа боливол үл хөдлөх хөрөнгийг шууд л дуудлага худалдаагаар зардаг, банк өөрийн мөнгөө л авбал бусад нь хамаа ч үгүй, ер нь арай томхон ломбард шүү дээ.

      0 0