Латви улсын иргэн 30 кг солирыг хууль бусаар гаргах гэж байжээ

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар, "DHL" гаалийн хяналтын бүсээр 2019 оны 05 сарын 08-ны өдөр Латви улсын иргэн А.Е 30кг солир байж болзошгүй эд зүйлийг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлжээ.

Латви улсын иргэн А.Е гаалийн мэдүүлэгтээ “төмрийн дээж загвар” гэж мэдүүлсэн байсан бөгөөд тухайн үйлдэлд холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. 

Тухайн эд зүйлийг лабораторид шинжилж солир гэдгийг нь баталжээ. Уг асуудлыг хууль хяналтын байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)