Коала баавгай устаж үгүй болоход ойртжээ

“Австрали Коала сан”-гаас хийсэн мэдэгдэлд манай дэлхий дээр 80 мянган коала баавгай үлдсэн гэдгийг дурджээ. Энэ нь коала баавгай устаж үгүй болоход ойртож буйд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэдгийг сануулсан явдал боллоо. 2010 онд хийсэн судалгааны тоог энэ оныхтой харьцуулахад коала баавгай амьдарч байсан 128 хэсгийн 41-д энэ амьтан байхгүй болсон гэдгийг илрүүлжээ. Коала баавгайг устахад хүргэж буй хамгийн том аюул занал нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй амьдрах орчингүй болж байгаа явдал болоод дулаарал гэнэ. Онгон байгаль дээрх амьтдын амьдрах орчныг хамгаалах маш хэцүү байдаг гэдгийг судлаачид хэлдэг. Ялангуяа коала баавгайн хувьд цельсийн +38 хэмээс дээш халуунд амьдрах чадвар нь буурдаг нь тэд дулаанаас зугтах аргаа олж чаддаггүй байдал нь холбоотой аж.

Австрали коала сангийн тэргүүн Дебора Табарт “ Австралийн ойг хамгаалах цаг болсон. Хоёр тал ижилхэн л байгаль орчныг хамгаалахыг хүсдэг. Энэ хүслээ гүйцээж чадвал одоо онгон байгальд амьдарч буй коала баавгайн 20 хувийг аврах боломж бүрэн бий. 2016 онд бичсэн Коала баавгай хамгаалах тухай хуулийн төслөө бид энэ сарын сүүлээр болох сонгуулиар сонгогдсон Ерөнхий сайд өргөн барих болно ” гэжээ.

Өнгөрсөн 40 жилийн хугацаанд буюу 1970 оноос хойш дэлхийн зэрлэг амьтдын тоо толгой 58 хувиар цөөрсөн гэж Лондоны амьтан судлалын нийгэмлэг мэдээллээ. Энэ талаар Дэлхийн байгаль хамгаалах сантай хамтран хийсэн тайланд дурьдсан байна.
Хэрэв зэрлэг амьтдын тоо толгой буурсан хэвээр байвал 2020 он гэхэд дэлхийн сээр нуруутан амьтдын гуравны хоёр нь бүрмөсөн устаж алга болох аюул нүүрлэх аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. 27 mazalai maani yasan boloo

    0 0 Хариу бичих