Тайвань ижил хүйстний гэрлэлтийг хуульчиллаа

Тайванийн эрх баригчид ижил хүйстэн хосын гэрлэлтийг албан ёсоор зөвшөөрөх хууль баталлаа. Өнөөдөр парламентийн гишүүдийн дунд явуулсан санал асуулгад олонхийн буюу 67 хувийн саналаар ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрсөн аж. Ийм хууль баталснаараа Тайвань Ази тивдээ ижил хүйстний гэрлэлтийг хуульчилсан анхны улс болж буй юм. Хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн уг хууль энэ сарын 24-нөөс албан ёсоор мөрдөгдөх болно.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Энд бичсэн нэг турсаг тоосоо гөвүүлэх л дутаж гэнэ.

    0 0 Хариу бичих
  2. Хм, манайх л хамгийн анхны улс болох байсан юм. Гэхдээ, оройтойгүй ээ, Азидаа 2 дахь улс гэгдэхэд тийм ч муу биш. Ер нь, энэ ижил хүйстэн, гомо момо гэдэг асуудал бол 20 гаран жилийн өмнө ёстой гажиг асуудал гэж ойлгогддог байсан даа. Ойлгогддоггүй ч байсан. Яаж ч бодоод үзэхээр, заваан, сэжигийн гэмээр. Гэвч, одоо цаг өөрчлөгджээ. Яаж бодсон, угаасаа энэ хорвоо дээр бүх хүн эр эмийн ажил хийдэг ба заавал эр эм хоёр хорших алба бий гэж үү. Байгалиасаа хэвийн төрсөн хүмүүс саваагүйтэж болно, түр зуурын юм биз, саваагүйтэхээсээ ч өмнө бөөлжис нь цутгаад ер нь бүтэхгүй л дээ. Харин, байгалиасаа хэвийн биш гэх юм уу төрсөн зарим хүмүүс ижил хүйстнээ байгалиасаа хүсэмжлэх байдлыг бол хүндэтгэж үзэх хэрэгтэй. Барууны хөгжингүй орнуудад энэ бол өдөр тутмын хэвийн үзэгдэл болсон. Лалын шашинтай орнууд, мөн буурай хөгжилтэй орнуудад бол одоохондоо боломжгүй. Монгол улс бол хаа очиж хүний эрхийг дээдэлдэг, тэвчээртэй, юмыг ойлгодог ард түмэнтэй учраас хурдан хуульчлаад өгөх хэрэгтэй.

    0 0 Хариу бичих