“Диваажинд хүрэх зам” кино нээлтээ хийлээ

“Mesmerism”, “XMF”, Монгол телевизийн хамтын бүтээл “Диваажинд хүрэх зам” уран сайхны кино өчигдөр Зайсан хиллийн “Prime Cineplex” кино театрт нээлтээ хийлээ.

Тус киноны найруулагчаар  Д.Ганцогт ажиллан гол дүрд тогложээ. Гол дүрд Э.Мөнх-Эрдэнэ тоглон Ардын жүжигчин С.Сарантуяа, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин О.Гэрэлсүх, Б.Батзаяа, комедиан У.Содхүү нар тогложээ.

Рой Кларкийн “Луйварчид” зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг киноны зураг авалтыг дэлхийн номер нэг “ARRI” камераар хийсэн нь зураг авалтыг илүү мэргэжлийн болон  чанарын өндөр түвшинд аваачсан хэмээн кино багийнхан онцолсон юм.

Энэхүү кинонд хүсэл зорилгынхоо төлөө тэмүүлж буй хоёр найзын талаар өгүүлэх бөгөөд амьдралын үнэ цэнэ, хэнд ч дийлдэшгүй хүсэл мөрөөдөл, үнэнч нөхөрлөлийг харуулахыг зорьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)