10 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

Төрийн бодлого, дэмжлэгтэйгээр жил бүр нөөцийн мах бэлтгэж Улаанбаатар болон бусад томоохон төв суурийн газруудад худалдаалдаг. Энэ жилийн хувьд “Баатарууд Тэнгэр” ХХК, “Дархан меат фүүдс” ХХК, “Сүхбаатар мах маркет” ХХК нийт 4000 тонн мах бэлтгэж, нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас нийлүүлж эхэлсэн. Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 137 хүнсний дэлгүүрээр дамжуулан үхрийн ястай махыг 7200, хонины ястай махыг 6000, ямааны ястай махыг 5500 төгрөгөөр худалдаалж байна. Өөрөөр хэлбэл, зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгаа юм. Энэ сарын 15-ны байдлаар нийт нөөцийн махны 1400 тонн мах буюу 35 хувийг худалдаалжээ. Нөөцийн махыг иргэдэд хүртээмжтэй нийлүүлэх зорилгоор энэ амралтын өдрүүдэд өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна.

Махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн зургаан дүүргийн дараах 10 байршилд зохион байгуулж байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэг:

1.Баянхошууны эцэс

2.Толгойтын эцэс

3.Содон хороолол

Хан –Уул дүүрэг:

1.Нисэх Буянт ухаа 1 хорооллын баруун талд

2 .Яармагийн хуучин эцэст

Сүхбаатар дүүрэг:

1.Хангай хороолол

Баянгол дүүрэг:

1.25-дугаар эмийн сангийн зүүн талд KFC сүлжээ хоолны газрын зүүн талын байрны урд талбай.

Баянзүрх дүүрэг:

1.Жуковын талбай

Чингэлтэй дүүрэг:

1.Бөмбөгөр худалдааны төв

2.Хайлаастын эцэс


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. weqw

    0 0 Хариу бичих
  2. xfg

    0 0 Хариу бичих