Чингэлтэй дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Очирбатыг томилжээ

Чингэлтэй дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр өчигдөр С.Очирбатыг томилжээ. С.Очирбат нь нийслэлийн АН-ын хороонд Чингэлтэй дүүргээс сонгогдон гурван жил ажиллажээ. Мөн Сүхбаатар дүүрэг, нийслэлийн ИТХ-д тус тус сонгогдон ажиллаж байсан юм. Тэрээр одоо Сүхбаатар дүүргийн ИТХ дахь АН-ын бүлгийн даргын албыг хашиж байгаа ажээ.