Их аварга Какүрюү М.Ананд Рэйвагийн эриний анхны башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын тэмцээн нацү башё Токио хотод өнөөдөр найм дахь өдрөө үргэлжинэ. Энэ сарын тэмцээн Рэйва хэмээх шинэ эрины анхны тэмцээн гэдгээрээ онцлог юм. Өнгөрсөн сарын харү башёд түрүүлж, 42 дахь түрүүгээ хүртсэн их аварга Хакүхо М.Даваажаргал энэ сарын башёг бэртлийн улмаас өнжиж буй билээ. Тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын тэмцээний сүүлийн өдөр аварга Какүрюү М.Анандтай барилдахдаа баруун гартаа бэртэл авсан юм. Түүний эмчийн хэлснээр, баруун гарын булчингийн 70 хувь тасарсан тул дахин гурван долоо хоног эмчилгээ хийлгэх шаардлагатай болжээ. Тиймээс хүчний дасгал хийж болохгүй гэсэн эмчийн дүгнэлтээр Хакүхо өнжиж байгаа юм. Ийнхүү их аварга Хакүхо М.Даваажаргал Рэйва хэмээх шинэ эриний анхны тэмцээнд түрүүлэх боломжгүй болжээ.

Нацү башёгийн долоон өдрийн дараахь байдлаар их аварга Какүрюү М.Ананд, сэкивакэ Точиношин нар нэг ч унаагүйгээр тэмцээнийг хошуучилж байна. Бусад монгол сүмочдын хувьд сэкивакэ Ичиножёо А.Ичинноров хоёр даваа, таван унаатай, маэгэширагийн гурав дахь бөх Тамаваши Б.Мөнх-Оргил гурван даваа, дөрвөн унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Өнөөдөр их аварга Какүрюү М.Ананд, сэкивакэ Ичиножёо А.Ичинноров нар оноолт таарч барилдана.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)