НҮБ-Хабитатын анхдугаар бага хурал болно

НҮБ-Хабитатын гүйцэтгэх захирал Маимунна Мохид Шариф Кенид очиж анхдугаар бага хурлын бэлтгэлийг ярилцаж буй нь.

Энэ сарын 27-31-нд Кенийн нийслэл Найроби хотноо НҮБ-ын Хабитатын анхдугаар бага хурал болно. Тус арга хэмжээнд дэлхийн 100 гаруй орны засгийн газрын тэргүүн, сайд, төрийн бус байгууллага, компанийн төлөөлөгчид, мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн салбарынхан зэрэг 3000 гаруй хүн оролцох юм.

НҮБ-Хабитатын анхдугаар бага хурал “Хот, хорооллын амьдралын нөхцөл байдлыг шинэчлэн сайжруулах” сэдвийн дор болох ажээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабибатын гүйцэтгэх захирал Маймуна Мохд Шариф "Өнөөгийн байдлаар улс орнуудын засгийн газар, орон нутгийн захиргаа, бизнесийн манлайлагч, төрийн бус байгууллага зэрэг 100 гаруй улс орны 3187 төлөөлөгч хуралд оролцохоор бүртгүүлээд байна. Тэд тогтвортой хөгжлийг хангах хотжилтын үйл явцын талаар санал санаачилга дэвшүүлэх юм" гэжээ.

НҮБ-Хабитат нь илүү сайн хот суурингийн ирээдүйн төлөө ажиллах зорилготой НҮБ-ын амьдрах орчны хөтөлбөр юм. Энэхүү эрхэм зорилгын хүрээнд нийгэм, байгаль орчинд ээлтэй, хүн амын суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)