Евгения Медведева: Орос эмэгтэй байхыг хичээж байна

Канадын Брайан Орсерын удирдлага дор Торондто хотод дасгал сургуулилалтаа хийж байгаа ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева харийн оронд амьдрахад ямар хүндрэл учирч байгаа талаараа ярьжээ. "Би Канад, ОХУ хоёрын ялгааг мэдэрч байна. Гэлээ ч энэ ялгаан дунд би орос бүсгүй хэвээрээ үлдэхийг хичээж байна. Гэртээ байгаа шигээ л ажиллаж байна. Гэхдээ гэрээ, улс орноо, төрөлх хэлээ санаж байна" хэмээн уран гулгагч бүсгүй ярьжээ.

Тэрээр Youtube сувгийн сэтгүүлч Карен Адамянд амьдралдаа хамгийн үнэтэй худалдаа хийснээ ярьсан бөгөөд тэр нь 1500 долларын үнэтэй Louis Vuitton брэндийн ачааны том цүнх байжээ. Гэхдээ Евгениягийн хэлснээр, тэр бүх мөнгийг нь төлөөгүй гэнэ. Евгения “Тэр бэлэг байсан учир бид хувааж төлсөн” гэж ярьсан байна.

Одоо Евгения Медведева Хойд Америкт Stars Once шоу тоглолт хийж байгаа юм. Дөрөвдүгээр сард уран гулгагч бүсгүй эх орондоо түр очоод буцжээ. Дашрамд дурдахад, Медведева Москвад Этери Тутберизегийн бүлэгт хичээллэж байгаад 2017-2018 онуудын улирлын дараа Канадад өөр багштай болж очсон юм. Уран гулгагч Олимпийн алтан медалийн төлөө тэмцэлдээд 15 настай Алина Загитовад хожигдон мөнгөн медаль хүртсэн билээ.

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)