"Хиймэл оюун ухаан ба боловсрол" сэдэвт олон улсын бага хурал болов

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО-гоос БНХАУ-ын Засгийн газартай хамтран энэ сарын 16-18-ны өдрүүдэд “Хиймэл оюун ухаан ба Боловрол” сэдэвт олон улсын бага хурлыг Бээжин хотноо зохион байгуулжээ. Уг бага хуралд боловсролын сайд нар, удирдах албан тушаалтнууд, хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэгчид, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын бусад байгууллагуудын төлөөлөл оролцож Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх 4 дэх зорилгод хүрэхэд хиймэл оюун ухааныг хэрхэн зүй зохистой хэрэглэх талаар санал бодлоо солилцож, туршлагаа хуваалсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)