Зэвт харвааны тэмцээн болж байна

Монголын үндэсний сурын харваа, уламжлалт сурын харвааг хөгжүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, хойч үеийнхэнд өвлүүлэх зорилгоор зэвт харвааны тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна. Монголын үндэсний харваачдын холбооноос зохион байгуулж буй уг тэмцээнд харваач бүр тав таван зэвт сумтайгаар оролцож байгаа аж.  

Зэвт харвааны тэмцээн хоёр төрлөөр явагдаж аваргуудаа тодруулах юм. Эхнийх нь хол харвааны төрөл бөгөөд харваач бүр хоёр сум харваж хамгийн хол харвасан нэг хүнийг шалгаруулах юм байна. 2017 онд спортын мастер А.Александр 469 метрт харваж улсын рекорд тогтоож байжээ. Харин зэвт харвааны бай онох төрөлд нийт харваачид 40 метр 20 сум, 60 метрт 20 сум тавьж цэц мэргэнээ сорьж байгаа юм байна. Эндээс нийлбэр оноогоор шилдэг 16 харваачийг шалгаруулан 40 метр байнд тав  таван сум тавьж шилдгүүдээ тодруулах ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)