Дорнодынхон авто машингүй өдрийг гурав дахь жилдээ зохион байгуулжээ

Дорнод аймгийн хэмжээнд бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гариг, аравдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг  “Авто машингүй өдөр” болгон тэмдэглэдэг байна. Энэ хүрээнд өчигдөр тус аймгийн хэмжээнд авто машингүй өдрийг зохион байгуулжээ. Энэ үеэр “Дорнод марафон” гүйлтийн тэмцээн зохион явуулсан байна.
Гурав дахь жилдээ зохион байгуулсан энэхүү "Дорнод марафон" Дорнод аймгийн Чойбалсан хотын төв “Тусгаар тогтнол”-ын талбайгаас эхэлж, аймгийн төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийнхэн, оюутан, сурагчид оролцжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)