Какүрюү М.Ананд өвдөг шороодов

Японы мэргэжлийн сүмогийн нацү башёгийн найм дахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө. Өнөөдөр тэмцээнийг тэргүүлж явсан их аварга Какүрюү М.Ананд сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодов. Мөн М.Анандтай хамт тэргүүлэгчдийн эгнээнд явсан сэкивакэ Точиношин маэгашира Эндод тахимаа өгчээ. Ийнхүү найман өдрийн дараахь байдлаар Рэйвагийн эриний анхны башёг тэргүүлж явсан хоёр бөх хоёул өвдөг шороодсон боловч тэмцээнийг тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тэдэнтэй хамт маэгаширагийн найм дахь бөх Асанояма  долоон даваа нэг унаатай  тэмцээнийг үргэлжлүүлж байна. Өнөөдрийн барилдаанд сэкивакэ Ичиножёо А.Ичинноров гэмтлийн улмаас башёг орхихоор болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)