Өнөөдөр болох үйл явдал

10.00 цагт ГХЯ-нд “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт “Холидэй Инн” зочид буудалд "Зочлох үйлчилгээний тѳрѳлжсѳн сургалт"-ын нээлт болно.

11.00 цагт Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид БНХАУ-ын компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх талаар мэдээлнэ.

13.30 цагт Улсаа Аврах Ард Түмний Үндэсний хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт УИХ-ыг 144 цагийн дотор тараах шаардлага хүргүүлнэ.

Төрийн ордонд

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана.

09.00 цагт “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган” болно.

13.00 цагт Иргэний танхимд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)