Улаанбаатарт 17-19 градус дулаан байна

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 17-19 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Халх голын сав газраар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, баруун, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар 18-23 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)