Хүүхэлдэйн театрынхан ур чадвараа дээшлүүлнэ

Хүүхэлдэйн театрынхан ур чадвараа дээшлүүлэхээр болжээ. Тодруулбал, Швейцарын хөгжлийн агентлагаас зарласан соёл урлагийн төслийн уралдаанд Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон “Хүүхэлдэйн урлагийн салбар дахь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” сэдэвт төслөөрөө шалгарчээ. Уг төсөл нь Монгол Улсын соёл урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах, урлаг соёлын олон талт болон өвөрмөц онцлогийг бэхжүүлэх, мөн нийгмийн хөгжил, дэвшилд урлагийг бүтээлчээр ашиглах, шинэлэг санаачлагыг дэмжих зорилготой аж. Төсөл ирэх сараас хэрэгжих юм байна. Энэ хүрээнд тус театрын хамт олон АНУ-ын Коннектикутын их сургуулийн жүжиглэх урлагийн сургуулиас таягт хүүхэлдэй үйлдвэрлэл, утсан хүүхэлдэй хөдөлгөх ур чадвар, 3D болон 7D холограм системийг уран бүтээлд ашиглаж сургах чиглэлээр мэргэжил дээшлүүлэх гэнэ. Ингэснээр инноваци шингээсэн уран бүтээл хийх боломжтой болно гэдгийг театрын хамт олон хэлж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)