“Үндэстний ТОЙМ”сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ

Долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарын “Interview” буланд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг урьж дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн Украины олон ангит “Ард түмний зарц” киноноос сэдэвлэн бичсэн “Ард түмний зарц нар” хэмээх сонирхолтой нийтлэлийг унших боломжтой. Тус нийтлэлд манай улсын ард түмний зарц нар болох улстөрчид өнгөрсөн долоо хоногт юу хийсэн тухай өгүүлэх болно.

Мөн Захиргааны ерөнхий хуульд Ерөнхийлөгч хориг тавихаар зэхэж байгаа тухай “Засгийн газрын хүслийн эсрэг хориг, бас Цэц” нийтлэл энэ удаагийн дугаарт хэвлэгдсэн юм.

“Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн “Урлаг” буланд “Яг түүн шиг” шоуны өчигдрийн дугаарт ялалт байгуулсан дуучин Наки буюу Б.Нацагдоржийн “Яг түүн шиг шоу миний амьдралд шилжилт хийсэн” хэмээх  ярилцлага хэвлэгдлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)