Энэ долоо хоногт болох онцлох үйл явдлууд

Шинэ долоо хоног эхэлж байна. Энэ долоо хоногт олны анхаарлыг татсан, цаашид чухал ач холбогдолтой ямар, ямар үйл явдал болохыг ВВС нэрлэжээ. Түүнийг уншигчдадаа хүргэе.

Дэлхийн хамгийн нүсэр сонгуулийн дүн гарна

Дэлхийн хамгийн олон сонгогч оролцсон, олон хоног үргэлжилсэн Энэтхэгийн сонгуулийн дүн энэ сарын 23-нд буюу ирэх пүрэв гарагт гарна. Сонгуульд саналын эрхтэй 900 сая сонгогч оролцдог бөгөөд энэ нь Европ, Австрали гэсэн хоёр тивийн сонгогчдын тооноос илүү гэсэн үг юм. Сонгуулийн Энэтхэгийн парламент Лок Сабха болон парламентын доод танхимын гишүүн 543 эрхмийн нэр тодрох юм.  

Европ тивийг хамарсан сонгуулийн уур амьсгал

“Хөгшин” Европын улс орнууд энэ долоо хоногт сонгуулийн уур амьсгалтай байна. Европын зөвлөлийн гишүүн улсууд энэ сарын 23-26-ны хооронд тивийн зөвлөлд улсаа төлөөлөх улс төрчдийг сонгох юм. Европын зөвлөлийн гишүүн 28 улсын 500 сая сонгогч Европаоламентад улсаа төлөөлөх 700 хүнийг сонгох юм.   

Тивийн холбооноосоо салан тусгаарлах шийдвэрийг гурван жилийн өмнө гаргасан Их Британи ч энэ сонгуульд оролцохоор болсон нь сонгуулийн нэг онцлог юм. Салах үйл явц удааширч, дотооддоо зөвшилцөлд хүрч чадахгүй байгаагаас ийм зүйл болж байгааг бид өмнө нь олонтаа мэдээлсэн билээ.

Бид Төмөр титмийн эзний нэрийг мэдэж авна

Дэлхий нийтийг байлдан дагуулаад буй “Хаадын тоглоом” цувралын төгсгөлийн ангиуд энэ долоо хоногт цацагдаж, гол асуултын хариулт тодорно. Найман жил үргэлжилж, найман бүлэг цацагдсан цувралын сүүлийн анги 79 минут үргэлжлэх бөгөөд эцсийн эцэст хэн хаан сууж “Төмөр титэм” өмсөхийг үзэгчид мэдэж авах юм.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)