Венсан Компани “Андерлехт”-д тоглогч-дасгалжуулагчаар очно

“Манчестер сити” багийн ахлагч Венсан Компани нутаг буцахаар болжээ. Тэрээр нутгийнхаа “Андерлехт” багт тоглогч, дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэх юм байна.

В.Компани багаа орхих болсонтой холбоотойгоор “Сити”-гийн хөгжөөн дэмжигчдэд ил захидал бичжээ. Түүндээ багт өнгөрүүлсэн жилүүдийнхээ тухай сэтгэгдлээ бичиж, зарим хүнд талархал илэрхийлсэн байв.

В.Компани  “Ман сити”-д 2008 оноос хойш тоглож байгаа бөгөөд 360 тоглолтод оролцож, 20 гоол оруулсан юм. 2011 онд ахлагч болжээ. Тэрээр багтайгаа Английн аваргаар дөрвөн удаа шалгарч, цомын тэмцээнд хоёр, лигийн цомын тэмцээнд дөрвөн удаа түрүүлжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)