“Брэнт” маркын газрын тосны ханш 73.25 ам.доллар байна

Дэлхийн зах зээл дээр “Брэнт” маркын газрын тосны ханш 73.25 ам.доллар байна. Оны эхэнд ханш 54 ам.доллар байсан бол өнгөрсөн сард 74 ам.долларт хүрээд буугаад байсан юм. Өсөлт нь АНУ-ын Иран тавьсан хоригтой шууд холбоотой. Дээрх өсөлтөөс үүдэн манай улсад ч жижиглэнгийн шатахууны үнэ өссөн. Тодруулбал, өнгөрсөн сард автобензин төрлөөсөө шалтгаалан 80-150 төгрөгөөр нэмэгдсэн юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)