Г.Бэйл “Реал”-аас 51 сая евро нэхжээ

Испанийн “Реал” багийн хагас хамгаалагч Гарет Бэйл багтаа эзэлж буй байр сууриндаа сэтгэл дундуур байна. Примера дивизионы ээлжит тойрогт “Бетис”-т 0:2-оор хожигдсоны дараа тэрээр талбайг орхихдоо хөгжөөн дэмжигчдэдээ талархал илэрхийлэлгүй шууд гарч явсан аж. Улмаар увцас солих өрөөнд тэрээр багтай байгуулсан гэрээ дуусахад гурван жил дутуу байгааг бусад тоглогчдод ярьжээ. “Реал”-ын удирдлага түүнийг явуулахыг хүсч байгаа. З.Зидан түүнийг тоглуулахгүй гэдгээ ил шулуун хэлсэн. Хэдий нөхцөл байдал ийм болсон ч тэрээр багтаа үлдэх эрмэлзэлтэй байгаа аж. Тэрээр ирэх гурван жилд жил тутамд 17 сая еврогийн нөхөн төлбөр өгвөл багаасаа явна, бусад тохиолдолд багтаа үлдэнэ гэсэн байр суурьтай байгаа аж. “Нөхөн төлбөр өгөгүй тохиолдолд ямар ч байсан багтаа үлдэнэ. Намайг гольф тогло гэвэл би тоглоно” гэж Гарет хэлжээ.

Гарет “Бетис”-тэй хийсэн тоглолтод сэлгшээний сандалд суусан бол өмнөх хоёр тоглолтын мэдүүлэгт ч багтаагүй юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Ийм алдаатай юм шал дэмий уншлаа

    1 0 Хариу бичих
  2. Hden ugvvlber bichih gj ymr aimar ih aldaatai bichdegiin bee.evlvvlj unshih gj zda.

    1 0 Хариу бичих
    • unshihaa bolichioch fizdaa mine. yun olon yum yaridagiin.

      0 0